Даншиг наадмаар уралдах хурдан морьдын бүртгэл 8 сарын 7-нд болно

efa3512ac72a64904e15b096edf6b359Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам”-2015 наадмыг энэ сарын 8,9-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү наадмаар  128 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.

Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна. Наадамд уралдах морьдын бүртгэлийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Хүй долоон худаг”—т зохион байгуулахаар болжээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ХУВААРЬ

д/д Уралдах нас Зохион байгуулагдах он, сар, өдөр,цаг Зохион байгуулагдах газар /бүртгэл, уралдаан/ Тайлбар
1 Азарга 2015.08.08 09.00 цаг Хүй долоон худаг
2 Соёолон 2015.08.08 14.00 цаг Хүй долоон худаг
3 Их нас 2015.08.09 09.00 цаг Хүй долоон худаг
4 Жороо морь 2015.08.09

10.00 цаг

Хүй долоон худаг

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …