“Хог bucket challenge” –д ЭМСЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС дуудагдлаа

57698431bb60e253703d5e8f135c554eСүүлийн үед манай улсад “Хог bucket challenge” аян улам бүр эрчээ авсаар байна. Эх оронч сэтгэл энгийн зүйлээс эхэлдэгийн бодит үлгэр дуурайл болсон энэ аянд элэг нэгт Монгол түмнээ элэгний хепатитын вирүсийн эрсдлээс хамгаалах их үйлсийг эхлүүлсэн ОНОМ сангийнхан ч нэгдээд байна. Тус сангийн хамт олон Дэлхийн Хепатитын өдрөөр “Цэвэр орчин-Эрүүл амьдрал” уриан дор зарим нэг ухамсар дорой хүмүүсийн ухвар мөчид харалган үйлдлийн улмаас хогондоо дарагдсан Туул голынхоо эрэг хөвөөг цэвэрлэж, эрүүл цэмцгэр орчинг бүрдүүлжээ.

Тэд мөн Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийг “Хог bucket challenge”- д нэгдэхийг уриалсан байна.

 5d5229070028cea3cbc586ffb9c0a681

Дашрамд дурдахад Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хог хаягдал гардаг бөгөөд орчны бохирдол, хог хаягдал нь бохироор дамждаг хепатитын А, Е вирүсийн халдварыг үүсгэдэг ажээ. Тиймээс энгийн мэт зүйлээр эх орноо хайрлах үйлсэд нэгдэж, эрүүл жаргалтай амьдралын үрийг тарихад эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө үлгэрлэх ёстой гэж үзжээ.

8718831e51b4cee8feb4d5411d50981b

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …