Дани: Машинаа барихаас өмнө машиныхаа аюулгүй ажиллагаа бүрэн бүтэн байдлыг гадна доторгүй шалгах ёстой бөгөөд заавал машиныхаа доогуур шагайж хүүхэд нуугдсан эсэхийг үзэх ёстой. Мөн шоронгоос оргохыг гэмт хэрэг гэж үздэггүй бөгөөд баригдвал нэмж ял авдаггүй байна.
Швейцарь: 22:00 цагаас хойш эрчүүд босоогоороо бие засаж болохгүй. Зөвхөн сууж бие засах ёстой.
Голланд: Голландад ням гарагт пиво худалдаалахыг зөвшөөрдөггүй. Гэхдээ аягатай коктейль буюу пиво, бусад ундааны холимогоос бол худалдан авч болно.
ОХУ: Гэрийн тэжээвэр амьтан, шувууны тэжээл болгож, дэлгүүрээс талх болон бусад бүтээгдэхүүн худалдан авахыг хориглодог. Мөн гадаадын иргэдэд эд зүйлсээ зарахын тулд дагаж хоргоохыг зөвшөөрдөггүй байна.
Ирланд: Бэлгэвч импортлохыг хориглодог. Бүр бэлгэвч хэрэглэхийг огт зөвшөөрдөггүй тул худалдаалдаггүй байна. Тэд католик шашинтай тул засаг захиргаанаас “сексийг зөвхөн үр удмаа үлдээх үйл ажиллагаа” гэж үздэг ажээ.
Англи: Өвөрмөц загасны дэлгүүрийн худалдагч эрчүүд нийтийн эзэмшлийн талбайд бие засаж болно. Гэхдээ баруун гараараа авто машинаа түшиж, баруун хойд дугуй руугаа шээх ёстой. Лондонд эхнэрүүдээ 21:00 цагаас өмнө зодож болдог байна. Харин үүнээс хойш зодвол олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үздэг ажээ.
Герман: Дэрийг идэвхигүй зэвсэгт хамааруулдаг.
Грек: Компьютерийн бүх төрлийн тоглоом болон автомат тоглоомыг хориглодог. Интернэт кафед нэг л үйлчлүүлэгч компьютерийн хөзөр тоглож байгаад баригдвал тус газрыг хаах хүртэл арга хэмжээ авдаг байна. Мөн муухай хувцасласан, нүүрээ угаагаагүй хүний жолооны эрхийг хасдаг гэнэ.