“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд болох гэж байна. Наймдугаар сарын 7-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна.
Мөн наймдугаар сарын 8-ны өдөр өглөө 06,00 цагаас Их эзэн Чингисийн хааны нэрэмжит талбайд Даншиг наадамд оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана.
Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.
| “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр | ||
| Наймдугаар сарын 7-ны өдөр | ||
| 09.00-15.00 | Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна | Гандантэгчинлэн хийдэд |
| Наймдугаар сарын 8-ны өдөр | ||
| 06.00-08.00 | “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, Даллага, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Цагаан Дарь-Эх, Ногоон Дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол/ | Чингисийн талбайд |
| 09.00-20.00 | Аялал жуулчлалын үзэсгэлэн | Хүй долоо худагт |
| 09.00-11.00 | Азарганы үзэсгэлэн | Хүй долоо худагт |
| 11.00 | “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 11.00-11.30 | Очирваани шүтээнийг зална/тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 11.30-11.40 | Өндөр гэгээний дүрийг зална /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 11.40-11.50 | Төрийн түшээд, зочид, сүсэгтэн олон, лам хуврагууд суудал барина | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 11.50-12.00 | Мандал өргөнө /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 12.00-12.10 | Нээлтийн үйл ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 12.10-12.20 | Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 12.20-13.00 | Очирваани шүтээний тахилга /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 13.00-14.30 | Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 13.00-16.00 | Үндэсний сурын харвааны эхэн өрөг | Хүй долоо худагт, сурын талбайд |
| 13.10-14.00 | Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 14.00-15.00 | Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 13.00-15.00 | Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 14.00-16.20 | Соёолон насны морьдын уралдаан | Хүй долоо худагт |
| 15.00-16.30 | Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 16.30-18.00 | Үндэсний сурын харвааны дунд өрөг | Хүй долоо худагт, сурын талбайд |
| 17.00-18.00 | Хүчит бөхийн барилдааны гурвын даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 18.00-20.00 | Наадамчин олонд зориулсан аймгуудын шилдэг урлагийн тоглолт | Хүй долоо худагт, цамын талбайд |
| Наймдугаар сарын 9-ний өдөр | ||
| 08.00-20.00 | Аялал жуулчлалын үзэсгэлэн | Хүй долоо худагт |
| 08.00-08.30 | Ринсэл залах | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 08.00-08.30 | Суудал барих | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 08.30-09.00 | Маани татах /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 09.00-15.00 | Цам харайх /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 09.00-12.00 | Их насны морьдын уралдаан | Хүй долоо худагт |
| 10.00-13.00 | Жороо морьдын уралдаан | Хүй долоо худагт |
| 12.00-14.00 | Үндэсний сурын харвааны адаг өрөг | Хүй долоо худагт, сурын талбайд |
| 15.00-16.00 | Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 15.00-15.30 | Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Даншигийн цолны болзол хангасан сур харваачдад Даншигийн цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. | Хүй долоо худагт, сурын талбайд |
| 16.20-17.00 | Хүчит бөхийн барилдааны тавын даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 17.20-18.00 | Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 18.00-18.20 | Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн начин цол олгож, үнэмлэх гардуулна | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 18.20-18.40 | Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 18.30-19.00 | Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. | Хүй долоо худагт |
| 19.00-19.20 | Хүчит бөхийн барилдааны наймын даваа | Хүй долоо худагт, бөхийн талбайд |
| 19.30-20.00 | Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 20.00-20.20 | Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц шинээр Даншигийн арслан, заан цол олгож, үнэмлэх гардуулна | Хүй долоо худагт, цамын талбайд |
| 20.30-22.00 | Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/ | Хүй долоо худагт, цамын талбайд |
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
