Завь хөмөрч гурван хүн амиа алджээ

zawi000805Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд өчигдөр  гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон  хүний завь хөмөрчээ.

Улмаар аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн  21 настай эрэгтэй  Б, 43 настай эрэгтэй Д, 45 настай эрэгтэй М нар усанд живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Дуудлагыг өчигдөр 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг завь, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.new.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …