Тэрхийн цагаан нууранд завьтай осолджээ

143873587755c15e05a355eАрхангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд М эзэнтэй “Цагаан нуур” жуулчны баазын завьтай явсан 7 хүн осолдож аврах хантааз өмссөн 4 иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн Б /21 настай, эрэгтэй/, Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нар усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.04-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч тусаймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.05-ны өдрийн 12:24 цагт Д /43 настай, эрэгтэй/, М /45 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж гаргасан. Одоогоор иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Голомтонд 2015.08.06-ны өдрийн 15:10 цагт хүч нэмэгдүүлэн АТА-ийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар хүрэлцэн очиж нийт 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг “Улаан дэл”-ийн нууранд Б /40 настай эрэгтэй/, А /30 настай эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 2015.08.06-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.07-ны өдрийн 06:40 цагаас 1 цогцсыг гаргасан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …