Шилжилтийн насанд охид өөрийн царай зүс, бие галбираа өөлж шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс бусдаасаа илүү төгс төгөлдөр харагдахын тулд нүүрэндээ мэдэх мэдэхгүй элдэв төрлийн тос, крем лосьоныг замбараагүй хэрэглэдэг. Үүнээс болж нүүр царайнд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Охид та бүхэн хамгийн түрүүнд арьсаа зөв арчилж сурах хэрэгтэй. Гэхдээ арьсаа арчилж байгаа нь гээд нэртэй салонаар үйлчлүүлж, өндөр үнэтэй оо энгэсэг хэрэглэх нь гол биш. Хамгийн чухал нь нүүрний арьс арчлах энгийн аргуудыг хэрэглэх юм. Мөн өөртөө тохирсон дэг журмыг бий болгож, ягштал мөрдөж чадвал гоо сайхнаа хэвээр хадгалж чадна.
-Нүүрэндээ хүрэхийн өмнө гараа сайтар угааж цэвэрлэж бай.
-Өдрийн турш гараа нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
-Нүүрэндээ түрхсэн тос, пудрээ унтахынхаа өмнө заавал угааж бай.
-Сүүн лосьоныг чанга дарахгүйгээр, хөнгөхөн тарааж зөөлхөн арч.
-Зөвхөн буцалсан усаар нүүрээ угаа.
-Ус буцалгах боломжгүй бол усандаа нэг цайны халбага сода хийж зөөлрүүл.
-Нүүр, хүзүүгээ долоо хоногт нэг удаа тусгай зориулалт бүхий жижигхэн зөөлөн сойзоор духнаас доош нь хүзүү эгэм рүүгээ чиглэсэн байдлаар үрж угаагаарай.
-Арьсаа сайн цэвэрлэхийн хамт хөнгөн иллэг хийж байх нь зүйтэй.
-Нүүрэндээ гарсан батгыг ердийн байдлаар шахах хэрэггүй.