Цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо

Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яамнаас шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний түүчээ болгож өнөөдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцыг улсын төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд хоёр жилийн хугацаатайгаар барьж гүйцэтгэсэн байна. Барилгын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, туслах гүйцэтгэгчээр “Каркас” ХХК ажиллаж улсын комисст “Сайн” үнэлгээтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалт үүгээр зогсохгүй өнгөрсөн  долоо хоногт гэхэд Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 40 айлын орон сууц, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын нэгдсэн төв ашиглалтад орсон юм.

2015080702

Орон сууц ашиглалтад хүлээн авах нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, орон сууцанд орж буй алба хаагч, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Цэргийн алба хаагчид маань эх орныхоо төлөө, өргөсөн тангарагынхаа төлөө хичээж зүтгэдэгийг ард иргэд сайн мэднэ. Гэвч их ажлын ард гэр бүлийн ая тухтай орчинд амьдрах, хувийн орон сууцтай болох нөхцөл нь хязгаарлагдмал байх нь нууц биш. Иймээс Батлан хамгаалахын сайдын зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн орон сууцтай болгохоор хэд, хэдэн чиглэлийг барьж байна. Үүний нэг жишээ гэвэл Төрийн орон сууцны корпораци, “ХААН” банк, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь цэргийн алба хаагчийг хямд үнэтэй орон сууцаар хангах, өөрийн эзэмшлийн орон сууцтай болгох зорилтыг хэрэгжүүлэх зорилготой. “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцнаас цэргийн алба хаагчдын хэрэгцээнд 200 орчим байр авахаар ярилцаж байна” хэмээн онцолсон юм.

Батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалтаас товчхон онцлоход энэ ондоо багтаж 300 айлын орон сууцыг ашиглалтад өгөх юм байна. Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 20, 353 дугаар ангид 20 айлын албан тушаалын байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ. Мөн Зэвсэгт хүчний анги, салбарын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид Соёл, спортын цогцолбор,  Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 800 хүний багтаамжтай цэргийн  байр, спортын цогцолбор, Батлан хамгаалах их сургуулийн спорт цогцолбор, цэргийн эмнэлгийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа тухай холбогдох албаныхан хэлсэн юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …