Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд С /9 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 2015.08.07-ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 завь, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.09-ний өдрийн 08:15 цагт цогцсыг олжээ. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд Л /17 настай, эмэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гаргажээ. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”- д иргэн Г /29 настай, эрэгтэй/ живсэн байна гэсэн дуудлагыг 2015.08.09-ний өдрийн 19:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн байна.