8 сарын эхний 10 хоногт зам тээврийн ослоор 1 хүн амиа алджээ

4d320c787ab720fcoriginal2015 оны 08 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 3028 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 2214 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 97 осол гарч, ослын улмаас 129 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 84 гарсан. Улсын хэмжээнд нийт 9 ослоор 10 хүн нас барсан. Үүнээс нийслэлд 3 ослоор 3 хүн, хөдөө орон нутагт 6 ослоор 7 хүн нас барсан байна. Тухайлбал, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармагийн замд амины H.Grace маркын автомашины жолооч “Н” нь /58н эр/ мөргөж амь насыг нь хохироосон.

2015.08.02-ны 22.50 цагт Баянхонгор аймгийн Буу цагаан сумын “Хонгор дэрс” гэдэг газар марк, улсын дугаар тодорхойгүй “Г” жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Баянхонгор аймгийн Буу цагаан суманд оршин суух /39н.эр/ “Г” нас барсан.

2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15.23 цагийн үед СБД-14 хороо, Дарь-Эхийн зам, Завсрын буудлын замд амины Toyota Passo автомашины жолооч “Ө” нь явган зорчигч /15н, эм/ “Ү”-г мөргөж амь насыг хохироосон.

2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02.40 цагийн үед СБД-10-дугаар хороо, Их тойруу, СБД-ийн нэгдсэн эмнэлгийн урд замд амины Hyundai Sonata-2 маркын автомашины жолооч “З” нь явган зорчигч /30н, эр/ “Б” мөргөж амь насыг нь хохироосон ноцтой ослууд гарсан байна..

2015.08.08-ны 12.30 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сум Сайншандаас хойш 54км /засмал замд/ Toyota Prius автомашины жолооч “Т” нь онхолдож, жолооч “Т” /35н, эм/ нас барсан;

-2015.08.08-ны 09.50 цагт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг Жаргалант гэх газар /шороон зам/ улсын дугааргүй Тундра Мустанг мотоциклын жолооч “Б” нь улсын дугааргүй Мустанг маркын “Ч” жолоочтой мотоциклтой мөргөлдөж, жолооч “Ч” /34н, эр/ нас барсан зэрэг хэргүүдийг шалгаж байна.

Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 961 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Шүүхийн шийтгэврээр 131 хүнийг баривчилгаанд явуулсан байна.

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 20, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 17 байна.

  Хүүхэд өртсөн осол 25 гарсаны 11 нь сургуулийн өмнөх насны, 14 нь сургуулийн насны хүүхэд байсан ба 7 нь зорчигч, 18 нь явган зорчигч хүүхдүүд байсан байна.

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …