Хүн унтаж амрах үед бие организим мөн амарч байдаг гэдэг. Харин хүний ходоод энэ үед амралгүйгээр тухайн хүний идсэн хоол хүнсний зүйлийг боловсруулах үүрэгтэйгээр ажиллаж хүчиллэг шүүс боловсруулж байдаг бөгөөд хэрвээ тухайн хүн унтаж амрахдаа баруун талаараа харвал ходоодны шүүс буцаж урсан хүчилд тэсвэргүй улаан хоолойг түлж гэмтээх нөхцлийг бүрдүүлдэг гэнэ. Харин зүүн талаараа харахад ходоодны шүүс ходоодноос хальж урсахгүй. Жирэмсэн эхчүүд, жин ихтэй хүмүүс, улаан хоолой сөргөж цээж хорсдог хүмүүс болон эрүүл хүмүүс ч гэсэн аль болох зүүн талаараа хэвтэж занших нь таны эрүүл мэндэд тустай байх болно.
Ugluu.mn