Найман сартай бяцхан дүүгээ аварч өөрөө наян хувийн түлэгдсэн Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Солонгосын Хангасва эмнэлэгт эмчлүүлж эмчилгээгээ дуусгасан ба эмнэлгээс өчигдөр гарсан байна. Үлдсэн зарим нэг эмчилгээ болон физик эмчилгээг эх орондоо хийлгэх юм. Одоо биеийн байдал нь тун сайн байгаа бөгөөд удахгүй 8-р сарын 12 нд эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ хамт байж тусалж дэмжсэн бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэнийг энд уламжилья.