Угсраа автобус замын хөдөлгөөнд саад үүсгэнэУгсраа автобус энэ сарын 15-наас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явна. Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд давхцал ихтэй явдаг чиглэлүүдийг бууруулах юм. Одоогоор 19 чиглэлийн 350 орчим автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа.
Шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлд 25 орчим автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдсэн. Иргэдэд үйлчилгээ хүргэх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, угсраа 20, дунд багтаамжийн 30 шинэ автобусаар шинэчлэлт хийж байна. Харин иргэдийн хувьд угсраа автобус үйлчилгээнд явж эхлэх гэж байгаа талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа ажээ.
Тодруулбал, иргэдийн зүгээс угсраа автобус үйлчилгээнд явж эхэлбэл замын хөдөлгөөнд саад хүндрэл үүсгэнэ гэж ярьж байсан юм. Удахгүй замын ачаалал эрс нэмэгдэнэ. Урт угсраа автобусны хувьд замын ачааллыг буруулахаас илүүтэй саад, хүндрэл үүсгэх нь тодорхой болох байх шүү.

Эх сурвалж www.wikimon.mn