”Мед Эстетика” арьс гоо заслын клиник салоноос арьс арчилгааны талаар бяцхан зөвөлгөөг хүргэж байна.
Арьсаа бохирдлоос нь цэвэрлэх нь чухал боловч зөв хийх хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүд нүүрээ савандаж угааснаар бүх асуудал шийдэгдэн хурдан сайн цэвэрлэгддэг гэж үздэг. Гэвч саванд зөвхөн шүлт, өөх, тослог их хэмжээгэээр агуулагдаж байдаг тул арьсны РН ийг алдагдуулдаг. Үүний үр дүнд хуурайшиж, холцруутаж арьсны өнгө алдан,нүхтрэл үүсч, хэт их улайж амархан цочирдог болдог.
Үүнийг уншаад та саванг тослог арьсны анд юм байна гэж бодох байх. Гэвч үгүй ээ, энэ нь тосны булчирхайн үйл ажиллагааг улам идэвхижүүлэн тослогжуулдаг. Иймээс таны арьсны асуудал ихсэнэ.
Цэвэрлэгээ хийхэд цэвэрлэгч сүүн шингэн хамгийн сайн. Энэ нь косметикийн болон өөр бусад бохирдлыг тун сайн цэвэрлэдэг.
Хөнгөн хөдөлгөөнөөр хурууныхаа өндөгөөр нимгэн нилэнхүйд нь нүүрэндээ түрхэж бүх гараа оролцуулан 5-10 минут массажлаж өгнө. Харин косметикийн хөвөн, салфетикаар арчиж болохгүй.
Үлдэгдлийг чийгтэй пролон болон алчуураар бага зэргийн даралттайгаар тосны үлдэгдэлгүй болтол арчиж авна.
Үүний дараа ямарч спиртлэг болон хатаах аргаах агууламж агуулагүй тоник болон чийгшүүлэгч лосьонийг арьсандаа шингээнэ түрхэнэ. Арьсаа зөв гүйцэд цэвэрлэсний дараа арьсандаа тохируулан сайн тэжээл чийгшилт өгөх, нөхөн төлжүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.