Сурагчид 9 сарын 1-нд чанартай, хямд үнэтэй хувцасаар гангарах нь

90e92a2b0ff84d7doriginalСурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийдэг бүлэг хүмүүс эгэл жирийн иргэдийг шулж байгааг хаа хаанаа ярьж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар “Төмөр трейд”, “Шүтэн уул” гэх мэт нэр бүхий долоон компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан маргаан саяхан Улсын дээд шүүхээр хэлцэгдэж, тэдний буруутайг тогтоожээ. Тиймээс ирээдүй болсон хүүхэд багачууд маань чанартай хямд үнэтэй дүрэмт хувцасаар хичээлийн шинэ жилдээ гангарахаар болжээ.

      Учир нь “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани байгаа юм. Тэд өнгөрөгч онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөд дээрх долоон компанид есөн тэрбум төгрөг олгосон байна. Мөнгө завшигчид маань тухайн үед 55 мянган төгрөгийн үнэтэй байсан дүрэмт хувцасыг даруй 140 мянган төгрөгөөр үнэлж, 17 мянган ширхэг дүрэмт хувцасыг өмнөд хөршид үйлдвэрлэн оруулж ирсэн нь ч гааль дээр илчлэгдэж байсныг уншигч та санаж байгаа.

       Тэгвэл энэ бусармаг байдлыг шат шатны шүүх авч хэлэлцээд дээрх компаниуд болон тендер будилуулсан нөхдийг буруутайг тогтоосноор өнөөдөр хүүхэд багачууд маань 140 мянган төгрөгийн үнэтэй, чанаргүй хувцсаар биш “Батзүү” компанийн үйлдвэрлэсэн 38-55 мянган төгрөгийн үнэтэй, чанартай хувцасаар гангарах болсон нь эцэг эхчүүдийн сэтгэлийг амраагаад байна.

       Энэхүү буруутай асуудлыг тогтоож нийгэмд шударга ёс тогтоохын тулд шат шатны шүүх бараг хоёр жилийн хугацаанд хэлэлцэж байж саяхан Улсын дээд шүүхээр тендер өгсөн Х.Золжаргал нар болон нэр бүхий долоон компанийг буруутайд тооцжээ. Энэ тухайд эргэн дурдахад, тус маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болж байсан юм.

       Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарч, түүнд дурдахдаа “ҮХААЯ-ны хариуцаж үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанарын шаардлага хангаагүй. Хэрэглэгчдийн эрх ашигийг илт зөрчсөн өндөр үнэтэй. Салбарын сайдын 2013 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалд хяналт тавьж ажиллаагүй” гэх буюу “…дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихээр өгсөн 23 тэрбум төгрөгийг ҮХААЯ-наас долоон ААН-д өгсөн бөгөөд 14 тэрбум төгрөг чухам юунд зарцуулагдсан нь тодорхой бус…”хэмээжээ.

       Мөн шийдвэрт дурдахдаа “…зах зээлд өрсөлдөх зарчим түүний хууль дүрмийг зөрчиж, цөөн компанид давуу эрх олгосон…” гэх буюу “…Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, Батзүү, Энхзүр, Их шаглаа компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлгыг бүхэлд нь хангаж БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын болон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай…” гэжээ.

        Гэтэл хууль бусаар тендер авсан  нөхдүүд тэмцэл өрнүүлж, “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын хийсэн хувцасыг шалгажээ. Шалгахдаа ямар ч мэргэжлийн баггүйгээр шатааж шалгасан тухай санаанд оромгүй зүйлийг өөрсдөө хэвлэл мэдээллээр цацаж байсныг ч уншигч та санаж байгаа. Уг нь ном дүрмээр бол мэргэжлийн байгууллагууд байж, стандартын дагуу шалгах ёстой атал тэд өөрсдийн дураар хувцас шатааж, энэ нь болохгүй байна, энэ нь болж байна гэсэн мунхагдуу дүгнэлтийг дур мэдэн гаргачихаад хэвлэл мэдээллээр цацах нь хуульд харш шүү дээ. Хамгийн наад зах нь “Батзүү” компанид энэ тухай мэдэгдэх нь бүү хэл хаанаас авсан нь мэдэгдэхгүй дүрэмт хувцас авч шатаачихаад хэвлэлээр цацсан нь санаанд оромгүй явдал болж байсан.

       Ийнхүү анхан шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатанд авч хэлэлцээд 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрээ гаргажээ.

       Ямартай ч хүүхэд багачууд нь хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-нд үнэ хямд, чанартай хувцасаар гангарах нь.

 

 

 Н.Дөл  

Эх сурвалж: unen.mn 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …