Пластик мэс засал томоохон бизнес болж хувираад байгаа. Тэгвэл Business Insider үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг нийтэлжээ. Гоо сайхны мэс засал хамгийн их хийдэг орнуудыг жагсаалтыг АНУ тэргүүлсэн байна. Олон улсын гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн тайланд дурьдсанаар, 2014 онд АНУ-д 4 сая орчим хүн гоо сайхны мэс засал хийлгэжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хийгдсэн нийт гоо сайхны мэс заслын 20 орчим хувийг эзэлж байгаа аж.
Харин нэг хүнд ногдох мэс заслын тоогоор Өмнөд Солонгос тэргүүлсэн байна. Тус улсад 1000 хүн тутмын 20 гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг гэнэ. Тэгвэл АНУ 1000 хүн тутмын 13, Японд 1000 хүн тутмын 10 гоо сайхны мэс засал хийлгэдэг байна.
Ер нь дэлхийн улс орнуудын тансаг хэрэглээндээ /гоо сайхан, үнэтэй машин, биеийн тамирын хувцас, гоо сайхны төхөөрөмж/ хамгийн мөнгө зарцуулдаг гэнэ. Америкийн Меррилл Линч банкнаас гаргасан тооцоогоор дэлхий өнгөрсөн онд 4.5 их наяд долларыг энэ төрлийн зүйлс худалдан авахад зарцуулжээ.