Энэ сарын дундаас эхлэн иргэд 10%-ийн урьдчилгаа төлж, орон сууцны зээлд хамрагдана. 10%-ийн урьдчилгаатай зээлд хамрагдсан иргэн 30 хүртэл жилийн хугацаатайгаар зээл авч болох юм. Энэ нь иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд авч байгаа арга хэмжээ гэдгийг албаныхан тайлбарласан.
10%-ийн урьдчилгаатай 30 жилийн хугацаатай зээлээс гадна 30%-ийн урьдчилгаатай 20 хүртэл жилийн хугацаатай зээл мөн үргэлжлэн олгогдоно. Урьдчилгааг 10% болгож бууруулахаар ажлын хэсгийнхэн судалж байхдаа дараах тооцооллыг гаргаж байжээ.