Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Tinder” гэх танилцах сайтад бүртгүүлж, зураг болон хувийн мэдээллээ байршуулсан тухай “www.koreaboo.com” мэдээллээ. Удирдагч тус сайтад дуран бариад инээж буй зургаа байршуулаад “Ким 32 настай” гэж бичжээ. Гэхдээ “Tinder” сайтад Ким Чен Ун бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд олон нийт хэн нэгэн удирдагчаар тоглоом, шоглоом хийж байна хэмээн бичих болжээ.
Ким Чен Уны үс засалт, гадаад төрх зэргийг шүүмжилж, зар сурталчилгаандаа ашигласан хувь хүн байгууллагууд олон бий. Твиттер хэрэглэгчид Ким Чен Унаар даажигнахгүй байхыг олон улсад уриалаад “Энэ эрхэм их ууртай. Түүнийг басах, басамжлах хэрэггүй” гэж жиргэцгээж байна.
“Tinder” сайтын админ “Манай сайтад бүртгүүлсэн Ким Чен Уныг жинхэнэ, хуурамч эсэхийг нь тогтоогоогүй байна. Бид мэдээллийг баттай болгох болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Shuud.mn