Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ 2015.08.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг 2015.08.16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлагад мэдэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.08.17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олджээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
