Цэргийн ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн БНХАУ-г зорилоо

2015081702БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-ыг зорилоо.  Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өнгөрсөн баасан гаригт  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцсан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бэлтгэл үндсэндээ хангагджээ. Эх орныхоо нүүр царай болж явах учраас жавхаалаг сайхан алхах хэрэгтэй. Хариуцлагатай үе та нарт ирж байна” хэмээн онцолсон. Жагсаалд манай улсаас 76 цэрэг эр оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцох юм. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож байна. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуус дэлхийн бусад орны цэргүүдтэй 6 удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэнэ. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлаж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар хоёр удирдан чиглүүлж байна. БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох бөгөөд жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …