Хайди тэрбумтанаар даажигнав

5kdgqvgji7g0c40lgvbv3nud8gСупермодель Хайди Клум ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөн тэрбумтан Дональд Трамп өрсөлдвөл тус намыг шууд ялагдал хүлээх болно гэж мэдэгджээ. Тэрбээр “Энэ эр сонгуульд өрсөлдвөл нийт сонгогчдын 9.99 хувийн саналыг авах болно. Бараг л 10 хувь гэсэн үг” гэж хэлсэн байна.

Хайди “9.99 хувь” гэж бичсэн футболк өмссөн зургаа болон богино хэмжээний видео бичлэг хийж инстаграмдаа байршуулсан тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Бичлэгт Хайди, Трампийн цаасан баг зүүсэн эрэгтэйг тэврээд “Зүгээр дээ. Ийм зүйл байдаг юм” гэж хэлж буйгаар гарчээ.

Загвар өмсөгч бүсгүй твиттертээ “Трамп 9.99 эсвэл 10 хувийн санал авах уу. Сэтгэгдлээ харамгүй үлдээгээрэй” гэж жиргэсэн байна. Түүний үйлдлийг санаатай өдөөн хатгалга хэмээн Трамп мэдэгджээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …