2015 оны эхний 7 сард 24237 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 125 хүүхдээр олон байна.
Нийт төрсөн хүүхдийн 12.8 хувь буюу 3104 нь бусад аймгийн харъяат эхчүүдээс төрсөн байна. Нялхсын эндэгдлийн 27.6 хувь буюу 69 нь Сонгинохайрхан, 25.2 хувь буюу 63 нь Баянзүрх, 12.0 хувь буюу 30 нь Баянгол, 10.8 хувь буюу 27 нь Чингэлтэй, 10.4 хувь буюу 26 нь Хан-Уул, 9.6 хувь буюу 24 нь Сүхбаатар, 2.8 хувь буюу 7 нь Налайх, 1.2 хувь буюу 3 нь Багануур, 0.4 хувь буюу 1 нь Багахангай дүүрэгт тус тус гарсан байна. Нялхсын эндэгдлийн 30.9 хувь буюу 112 нь бусад аймгийн харъяат байна.
Өмнөх оны мөн үеэс нялхсын эндэгдэл 0.01 промилээр өсчээ. Нийслэлд 2015 оны эхний 7 сард 30155 хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 3.0 дахин буюу 20018 хүнээр, 10000 хүн тутмаас халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 152.33 продицмилээр тус тус өсчээ. Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 61.4 хувийг улаан бурхан, 8.1 хувийг тэмбүү, 7.9 хувийг салхинцэцэг, 5.6 хувийг шинээр илэрсэн сүрьеэ, 3.9 хувийг заг хүйтэн, 3.3 хувийг трихомониаз, 2.5 хувийг гар хөл амны өвчин, 2.4 хувийг цусан суулга, 0.9 хувийг вируст хепатит, 0.9 хувийг улаан эсэргэнэ, 0.4 хувийг хоолны хордлого өвчнөөр өвчлөгсөд тус тус эзэлж байна.