Алтны магнатын бага хатнаар тодорсноор загвар өмсөгчдийн тэргүүн хатагтай болоод буй О.Пүрэвдулам амьдрал дээр нэлээн эршүүд нэгэн гэнэ. Угийн бүдүүн баргил хоолойтой түүнтэй найзууд нь болон танилууд нь ярихаар яг л эрэгтэй хүн шиг санагддаг аж.
Түүнээс гадна тэрбээр нялуун, нялцгай занд угаасаа дургүй нэгэн гэдгээ нуусангүй. Тиймдээ ч “Хүмүүсийн дэргэд өөрийнхөөрөө байх нь хамаагүй амар байдаг. Хэн нэгний өмнө хичээж маяглаж, нялуун зан энэ тэр гаргаж чаддаггүй хүн дээ, би” хэмээн ярьдаг юм билээ.
эх сурвалж: www.mnews.mn