Эх дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй нэг тайзнаа гарч Монголынхоо нэрийг олон улсад дуудуулсан мисс Т.Батцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1991 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 19-нд Дархан хотод төржээ.Түүний гаргаж байсан амжилтуудаас дурьдвал: 2010 онд “Asian Super Model” олон улсын тэмцээнээс Азийн супер модель өргөмжлөл, 2012 онд “Манжуурын мисс” тэмцээнд оролцож тэргүүн миссээр тодорсон , “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагнал, 2014 онд “Дэлхийн мисс 2014” тэмцээнд амжилттай оролцсон билээ.
Ингээд чадварлаг, царайлаг мисс Т.Батцэцэгтээ төрсөн өдрийн баярын мэндийг нийт уншигчдынхаа өмнөөс хүргэе.
Мөн тэрээр хамгаас хайрт ээждээ баярын мэнд хүргэж “Таньдаа үргэлж талархаж хүндэлж бахархаж явдаг шүү. Ээжээ би таны үргэлжлэл” хэмээн цахим хуудсаараа дамжуулан ээждээ мэндчилгээ хүргэжээ.
эх сурвалж: undesten.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




