Наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо

images Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлж баярын концертыг эхлүүллээ. Хүндэтгэлийн концертын эхэнд Төрийн дуулал эгшиглэсэн. Түүнчлэн хүндэтгэлийн концертод Монголын урлаг соёлын эрхэм хүндтэй 200 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд “Морин хуурын чуулга”, “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, “ДБЭТ”, “ЦДБЭЧ”, “ҮДБЭЧ”, “Монголжингоо” циркийн хамтлаг, “Voice group”, “Увертюра” хамтлаг болон нэртэй дуучид, уран бүтээлчид оролцож байна Сонирхуулахад тус тоглолт наадмын комиссын баталсанаар өнөөдөр 15:00, 18:00 цагуудаас хоёр удаа тоглох юм байна.

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …