Мадонна цагдаад баригджээ

5ta718q7d79i4obtl97kl5o17rПопын хатан Мадонна өчигдөр 57 насны төрсөн өдрөө Нью Йорк хотноо байрлах гэртээ тэмдэглэн өнгөрүүлжээ. Баярт ойролцоогоор 200 гаруй хүн оролцож, Мадоннад баяр хүргэсэн байна.

Харамсалтай нь дуучин төрсөн өдрөө дундаас нь зогсооход хүрсэн тухай “TMZ”сайт мэдээллээ. Учир нь хөршүүд нь Мадонна болон түүний нөхдийг хэтэрхий их чимээ гаргахаас гадна хувийн эзэмшилд нь зөвшөөрөлгүй халдсан хэмээн цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар төрсөн өдрийн эзнийг баривчилж, хүмүүсийг хүчээр тараажээ. Мадонна хагас цагийн дараа суллагдсан ажээ. Тэрбээр “Миний төрсөн өдрийг тараасан хүмүүс сайнаа үзэхгүй” гэж жиргэсэн байна.

Хөршүүд “Мадоннагийн төрсөн өдөр яг л галзуу хүмүүсийн чуулга уулзалт шиг байсан. Бүгд согтуу, өөрийгөө хянах чадваргүй. Мөн олон хүн зарим айлуудын хашаа зэргийг нь эвдэлсэн” гэж ярьжээ.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …