ОБЕГ-ын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цас бороо ээлжлэн орж, усны төвшин нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд шаварт суух дуудлага их ирж байгаа гэнэ.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг “Цагаан нуур”- ын дэргэд зорчигч тээврийн автобус шаварт суусан байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 495 зорчигчтой 65 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг километрийн 14 дүгээр тэмдэгийн баруун талд /Шарын гол сумаас баруун урд зүгт 20 км-т/ “Истана” загварын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлага өчигдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 55 дугаар ангийн дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зургаан зорчигчтой автомашиныг татан гаргаж, тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn