Хар тамхичинаас олны хайртай үсчин болсон түүх

143996260255d415eaef6b4Мельбурний үсчин залуу болох Насир Собани (Nasir Sobhani) хотын орон гэргүй хүмүүсийн үсийг нь үнэгүй засаж, дотно яриа өрнүүлэх дуртай. Тэр хэлэхдээ: “Үсний засалт тухайн хүний гадна төрхийг өөрчилдөг бөгөөд шинэ амьдралын эх үүсвэр болдог” гэжээ. Тэрээр өмнө нь өдөр бүр 300-400 доллараар хар тамхи хэрэглэдэг байсан ч, өөрийгөө ялан дийлж хорт зуршлаасаа салж чадсан юм.

143996263855d4160ebb240
Насир нь одоо 26 настай бөгөөд Австралийн хотуудаар аялж, орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засдагаараа онлайн ертөнцөд алдартай болжээ. Тэр хэлэхдээ: “Би өсвөр насандаа үнэхээр тэнэг бас болчимгүй үйлдлүүд хийж байсан. Одоо би тэр үеэ бодохыг ч хүсдэггүй. Хар тамхи хүнд хэзээ ч сайн зүйлийг өгөхгүй шүү дээ” хэмээн ярьсан байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …