Баян-Өлгий аймагт анх удаа “Залуучууд бид хамтдаа ” 1000 залуучуудын аян зохион байгуулагдлаа 

55d43433ed7185.10364458“Залуучууд бид хамтдаа” 1000 залуучуудын чуулга уулзалт Баян-Өлгий аймагт 7.23-наас 25-ны өдрүүдэд анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтанд НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн А.Тлейхан болон аймгийн МАН-ын удирдлагууд болон 13 сум, аймгийн нийт 26 багийн 1072 залуучууд оролцсон байна. Залуучууд сургалт, илтгэл, үндэсний бөхийн барилдаан, урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхи, санаачлагатай оролцсон юм. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан Үндсэний бөхийн барилдаанд аймгийн Арслан Серик түрүүлж, аймгийн Харцага Береке үзүүрлэсэн байна. Анх удаагаа зохион байгуулагдсан “Залуучууд бид хамтдаа” залуучуудын чуулга уулзалтыг МАН-ыг бага хурлын гишүүн Т.Аубакир ерөнхий ивээн тэтгэгчээр нь ажиллаж, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага зохион байгууллаж, Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь оюутны байгууллага болон залуучуудын байгууллагуудын удирдлагууд зохион байгуулалтанд оролцсон байна. 7 сарын 11-ээс 22-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү аянд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн урлаг соёлын төлөөлөл болсон залуучууд эвлэлдэн нэгдэж сумуудаараа тоглолт зохион байгууллаж нутгийн ард иргэдтэйгээ бүтэн 11 хоногийн турш хатдаа байсан юм. Аяны зорилго нь залуусын үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө Баян-Өлгий аймгийн залуучуудын дунд урьд өмнө хийгдэж байгаагүй залуучуудын төлөө гэсэн бодитой ажил шинэлэг санаачлага болж өгч чадсан байна. Нутгийн залуучууд энэхүү аянд маш идэвхитэй оролцсоноос гадна аяныг зохион байгуулласан нутгийн удирдлагууддаа талархалаа илэрхийллээ. Дашрамд дурьдахад “Залуучууд бид хамтдаа” аяны хүрээнд нутгийннхаа амжилттай яваа залуучуудыг магтан дуулсан сүлд дуу зохиож нутгийн урлагын төлөөлөл болсон залуучуудаараа дуулуулсан байна. Тун удахгүй дүрсжүүлж ард иргэддээ хүргэхээс гадна МАН-ын бага хурлын гишүүн Т.Аубакир ерөнхий ивээн тэтгэгчээр нь оролцсон байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …