ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна

ubtdsМонгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм.

11874449_1600967226821488_1494597656_o

ҮБТДСургуулийн танилцуулга: 1991 онд Монгол Улсын гавьяат багш, доктор (Sc), профессор, спортын мастер Г.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан тус сургууль нь 25-н жилийн турш боловсрол, биеийн тамир, спортын салбарт сургалтын үйл ажиллагааг тасралтгүй амжилттай явуулж байна. Монгол улсын дээд боловсролын болон биеийн тамир, спортын салбарын шилдэг менежменттэй “Top-5”, “Top-10” сургууль нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахисан түвшинд 2 удаа магадлан итгэмжлэгдсэн, боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас аттестатчлагдсан, оюутны “Универсиад” их наадамд 3-н удаа шилдэгээр тодорч, оюутны УАШТэмцээний 10 гаруй удаагийн аварга, олимп, дэлхий, тивийн тэмцээний олон арван алдартай тамирчид, багш, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан билээ.

11914046_1600967236821487_729573831_o

Тус сургуульд доктор(Рh.D), профессор Д.Бордух, доктор(Рh.D), профессор Ж.Дэлгэрмаа, Волейболын ОУХМ, дэд профессор Б.Хэрлэн, дэд профессор Л.Алимаа, Гимнастикийн спортын мастер, магистр Р.Лхамсүрэн, Сагсан бөмбөгийн спортын мастер, магистр Д.Баянжаргал, Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай, чөлөөт бөхийн спортын мастер, докторант Ц.Баярсайхан, Гандболын спортын мастер, магистр Д.Шүрэнцэцэг, Хөнгөн атлетикийн спортын мастер, магистр С.Мөнх-Эрдэнэ, Аэробикийн ОУХМ С.Мөнх-Оргил, Самбо бөхийн спортын мастер, магистр Д.Дорждагва, Эмчилгээ арга зүйн тэнхимийн эрхлэгч, хүний их эмч, ЭХТА, Докторант Ш.Бат-Эрдэнэ, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар, Докторант Р.Түвшинжаргал, Докторант Д.Өлзийжаргал нарын “Боловсролын тэргүүний ажилтан” ”Биеийн тамирын тэргүүний ажилтан” шилдэг олон арван багш нар ажиллаж байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …