Монголчууд нэг үеэ бодвол гутал хувцас хэрэглэл гээд бүх зүйлээ гаднаас оруулж ирэх биш өөрсдийн үндэсний онцлогт тохирсон чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.
Үндэсний жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажилласнаар бараа бүтээгдэхүүний нэр төрөл ч олширч, үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Үүний хамгийн тод жишээ нь Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв юм.
Дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах мөн бизнесээ бие даан эрхлэх мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дотоод болон гадаадын зах зээлд таниулан сурталчилж ажиллаж чадсанаар тус дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ажлыг хөнгөвчилж байна.
Тус төвөөс албан ёсны цахим хуудас болох www.mibgd.mn -ээр дамжуулан дүүргийнхээ үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зураг, өнгө загвар, үнийн хамт хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд шууд танилцуулж захиалга авах онлайн худалдааг хийж өгч байгаа аж.
Ингэснээс үйлдвэрлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах гарц нэмэгдэх, үйлдвэрлэгчид болон худалдан авагчдын цаг зав хэмнэгдэх зэрэг давуу тал олон аж.
Тухайлбал та үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, дотооддоо үйлдвэрлэсэн чанартай бараа бүтээгдэхүүн захиалан авахыг хүсвэл www.mibgd.mn цахим хуудсаар зочлон зураг, мэдээлэл, үнэтэй танилцсаны дараа тоо хэмжээгээ өгөн шууд захиалах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу