70 настай эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарчээ

226a558b2c3321ca49ff574dd546bb42Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд хүний амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Хаан банкны төв байрны зүүн хойно байрлах орон сууцанд оршин суух 70 эмэгтэйг хоолойг нь хэрчиж бүрэлгэсэн байна. Талийгаач гэртээ нохойтойгоо амьдардаг байсан бөгөөд энэ сарын 16-нд эсэн мэнд байсан ч 17-ны өдрөөс хойш огт харагдаагүй байна.

Мөн нохой нь гэртээ байнга хуцаад, утас нь холбогдохгүй байжээ. Тиймээс хөршүүд энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд харамсалтай явдал болсоныг мэдсэн байна. Талийгаач эмэгтэйн үр хүүхдүүд нь гадаадад амьдардаг байсан бөгөөд ганц бие, биеэ хамгаалах чадваргүй хөгшнийг хэн, юуны учир зэрлэгээр хөнөөв гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгахаар, хэргийн газрыг хамгаалалтанд аваад байгаа аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ноцтой мэдээ: МҮЭХ-ны нэр бүхий мэргэжилтнүүд холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж их хэмжээний мөнгө завшжээ

Өмнөх удирдлагуудын үед МҮЭХ-ны нэр бүхий гурван мэргэжилтэн холбооныхоо Ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Олон Улсын …