Жүжигчин Н.Мөнхсоёл бол сүүлийн жилүүдэд шинээр гарч буй кино болгонд дүрээ мөнхөлж яваа залуу чадварлаг жүжигчдын нэг. Түүний хувийн амьдрал их адармаатай. Анх жүжигчин Б.Тамирын хоёрдох гэргий тодотголтой олонд танигдсан. Б.Тамиртай хамтран амьдарахаасаа өмнө нөхөр хүүхэдтэй байсан гээд л түүний хувийн амьдрал олны өмнө ил байдаг.
Ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа уран бүтээлч маань сүүлийн үед хүүтэйгээ хамтдаа реклам сурталчилаанд тоглодог болжээ. Мөн тун удахгүй та бидний гарт хүрэх “Info” сэтгүүлийн нүүрийг хүүтэйгээ хамтдаа чимэхээр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сүүлийн үед ч алтан хамтрагчид болоод байна аа” хэмээн бичиж доорх зургийг нийтэлжээ. Мөн “Монос” эмийн сангийн рекламанд хүүтэйгээ хамтран тоглосон байна. Ингээд та бүхэндээ авьяаслаг ээж хүү хоёрын зургаас сонирхуулая.
эх сурвалж: undesten.mn