Угсраа автобус дахин осол гаргажээ

32_2d5aa1551c433193d37eabb7d99cafe6e7c3c092Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явах болсон Беларусь улсад үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай “МАЗ” угсраа автобустай холбоотой ээлжит таагүй мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, өнөөдөр угсраа автобус 10-р хорооллын орчимд суудлын тэрэгний араас мөргөжээ. Үйлчилгээнд гараад ердөө тав хонож буй угсраа автобус хоёр хоногийн өмнө замын байгууламж мөргөж голын залгаас нь дээш сөхөгдөн хоёр хүн хөнгөн бэртсэн хэрэг гарсан. Ойр ойрхон хэл ам дагуулах болсон нь ийм автобус жолоодож байгаагүй жолооч нарын туршлага, манай замын нөхцөл болон хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын тэвчээргүй байдалтай холбон тайлбарлаж болох юм.

Эх сурвалж: Medee.mn

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …