Оны эхний найман сарын байдлаар барилгын ослоор 23 хүн нас баржээ

11899746_1124759014218144_4314622489321610865_oНМХГ-ын даргын зөвлөлийн 15 дугаар хурлаарНийслэл Улаанбаатар хотод 2015 оны эхний 8 сарын байдлаар гарсан үйлдвэрлэлийн ослын талаар авч хэлэлцлээ.
Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу 82 үйлдвэрлэлийн ослыг баталгаажуулж ажилласан байна. /Дээрх дүрэм Засгийн газрын 269 тогтоолоор 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. /
2015 онд үйлдвэрлэлийн осолд хамаарах баталгаажуулсан ослын 11 буюу 12,5 хувь нь барилгын салбарт, 10 буюу 12,2 хувь нь тоног төхөөрөмж бүхий хөнгөн, хүнсний салбарт, 12 буюу 14,6 хувь нь зам, тээвэр, холбооны салбарт гарсан байна. Нийт 82 үйлдвэрлэлийн осолд 83 хүн өртсөнийг Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн холбогдох заалтуудад хамааруулан баталгаажуулсан бөгөөд 78 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж, 5 иргэн нас барсан байна. Осолд өртсөн иргэд нь уналт нуралт, хальтиргаа, аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээс эвдрэл гэмтэл зэрэг шалтгааны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна.

11896430_1124759004218145_1867831428155887602_o
Шуурхай мэдээллийн дагуу ажилласан ослын талаар
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн мэдээллийн дагуу 33 ослын хэргийн газар дээр улсын байцаагч нар ажилласан бөгөөд осолд 48 хүн өртөж, 26 хүн гэмтсэн, 23 хүн нас барсан байна. Улсын байцаагч нар шуурхай мэдээллийн дагуу ослын газар ажиллаж, дахин хүн бэртэж гэмтэх нөхцөл байдлыг болон илэрсэн зөрчлийг арилгахад мэргэжлийн аргазүйгээр ханган заавар зөвлөмж өгч, хэргийн газрын нөхцөл байдлыг баримтжуулах, шаардлагатай бичиг баримтуудад үзлэг шалгалт хийж ажиллажээ.
Шуурхай мэдээллийн дагуу ажилласан ослууд нь өндрөөс унах, дээрээс унасан эд зүйлд цохигдох, газар шорооны ажлын үед нуралтанд өртөх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсаны улмаас өндөр хүчдэл /цахилгаан/-д цохиулах, өргөх зөөх механизмын үйлчлэлд өртөх, тэсэрч дэлбэрэх бодисын нөлөөлөлд орох зэрэг шалтгааны улмаас гарсан байна.

11875198_1124759007551478_6359941993468578925_o
Барилгын салбарт 17 осол гарч, осолд 22 хүн өртөж, 10 хүн гэмтэж, 13 хүн нас баржээ. Ослын шалтгаан нь өндрөөс унах,эд зүйлд цохигдох, цахилгаан гүйдэлд цохиулах, өргөх зөөх механизм ажиллагаанаас хамаарсан байна.
Шуурхай мэдээллийн дагуу ажилласан ослуудын дагуу осол гаргасан 21 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллаг ааг улсын байцаагч /ахлах/-ийн актаар зөрчлийг арилтал хугацаагаар түр зогсоож, зөрчлөө арилгасан 14 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар сэргээсэн байна. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар 5 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллажээ. Осол гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад 7,2 сая төгрөгийн торгууль тавьж, захиргааны арга хэмжээ авсан байна.
Осолд өртсөн 10 ажилтны үйлдвэрлэлийн ослын актыг дүрмийн холбогдох заалтуудад хамааруулан баталгаажуулж, 39,96 сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулжээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …