Целлюлитээс үүрд хагацах шалгарсан арга

images

Целлюлит бол эмэгтэй хүмүүсийн санааг ихэд зовоодог асуудал билээ. Үүнийг арилгахын тулд бүсгүйчүүд их мөнгө зарцуулж, үр дүнг нь цөөн тохиолдолд хүртдэг. Үр дүнгүй эмчилгээний гол шалтгаан нь хүмүүс целлюлит гэж яг юу болох, юунаас үүсдэг талаар мэдээлэл ховор байдгаас болдог.

Целлюлит өөх, энгийн өөх хоорондоо ижил. Харин целлюлитийг булчингийн сулрал, буруу ажиллагаа үүсгэдэг. Ийм учраас, целлюлитийг арьстай холбон үзэж, эмчлэх гэж оролдох нь ташаа ойлголт юм.

1. Ямар нэг тос, крем, лосион үүнийг арилгаж чадахгүй. 

Маш олон төрлийн целлюлитийн эсрэг бэлдмэл, тос тосон бүтээгдэхүүнүүд зах зээл дээр борлуулагдаж байгаа ч, тэд танд ямар ч тус болж чадахгүй. Таны арьс бус, таны арьсан доорхи булчингаас болж целлюлит үүсдэг.

2. Эмчилгээний рашаан, шавар 

Хүмүүс эмчилгээний рашаан шаврыг целлюлит анагаахад тустай хэмээн итгэж олноор зорьдог ч тос, лосионы нэгэн адил энэ нь танд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

3. Целлюлит удамшлын шинж чанартай биш учраас, та үүнээс салж чадна

Танд хэн юу гэж ярих нь хамаагүй, целлюлит удамшдаггүй учраас та үүнийг эмчилж чадна.

4. Та хэдэн ч настай байсан хамаагүй, целлютээс салж болно

Яагаад гэвэл целлюлит бол булчинтай холбоотой асуудал учраас, та хэдэн ч настай байсан үүнийг эмчлэх боломжтой.

5. Целлюлитэд үүрд баяртай гэж хэлэхийн тулд, бүсэлхийнээс доош дасгал хөдөлгөөн хийгээрэй

Целлюлит ихэнхдээ гуя, өгзөг орчимд үүсдэг учир энэ хэсгийнхээ булчинг чангалах дасгал сайтар хийгээрэй.

 

36c36kmar79n8ath4pl7h0u78fТа 10 минутын энэхүү дасгалыг хийснээр целлюлитэд үүрд баяртай гэж хэлэх болно.

 

Эх сурвалж:www.hiub.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …