Залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг One Direction хамтлагийн дуучин Луи Томлинсоны төрсөн эцэг нь их хэмжээний архи уун, амиа хорлохыг завджээ. Цагдаа нар 44 настай Трой Остиныг машиндаа ухаангүй хэвтэж байхад нь олсон байна.
Эмч нарын тусламжтайгаар энэ амьдралдаа “эргэн ирсэн” орон гэргүй аав амиа хорлохыг оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр Луи Томлинсоныг хоёрхон настай байхад нь эхийнх нь хамт орхин явсан муу эцэг аж. Өдгөө нэр алдарт хүрсэн Луи хойд эцгээрээ овоглодог агаад орхиж явсан төрсөн эцэгтэйгээ харьцах тун дургүй гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn