Янз бүрийн хүчин зүйлээс болж сорви үүсдэг. Нэгэнт үүссэн сорви арилахгүй удна, зарим нь огт арилахгүй байх нь ч бий. Тиймээс эмэгтэй хүн зузаан будах, битүү хувцаслах хэрэг гардаг шүү дээ. Ийм асуудал тулгарсан бүсгүйчүүдддээ сорви арилгах аргуудыг хүргэж байна.
– Нэг хумс сармисыг үрж хоёр халбага буцалсан устай холино. Нүүрээ угааж хуурай болсны дараа бэлэн болсон хольцыг нүүрэндээ түрхэнэ. Сармис нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сорвийг бүдэгэрүүлэхээс гадна батгыг үүсгэж байгаа тос болон нянг устгадаг. Сармистай хандыг 5 минутнаас дээш хугацаанд нүүрэндээ байлгаж болохгүй ба бүлээн усаар нүүрээ угаагаад арчилгүй хатаагаарай. Энэ аргыг хэт хуурай болон эмзэг арьстай хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
-Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.
-Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.
-Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй ажээ. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.
-Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.
– Эрүүл хоол хүнс хэрэглэх нь таны нүүрний сорви арилгах бас нэгэн арга юм. Төрөл бүрийн ногоо , жимс, үр буудай, салад зэрэг хөнгөн хоол хүнс их хэрэглэж , өдөрт найман аягаас доошгүй цэвэр ус ууж байвал үр дүнтэй байдаг. Хүйтэн мөсөөр нүүрээ арчиж байвал арьсыг тань хөгшрүүлэхгүйгээс гадна сорвийг бүдэгрүүлнэ.
– Мөн арьсан дээр тогтсон сорвийг мөнгөөр сайн үрж арчиж байвал сорвийг бүдэгрүүлж өгдөг. Үүнийг хийхдээ орой унтахынхаа өмнө мөн өдрийн цагаар арчина. Цалин цагаан буюу цэвэр мөнгөөр үрэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.emegteichuud.mn