Хурдан азарганы түмэн эх тодорлоо

IMG_0739_1Хэдэн цагийн өмнө  төрийн их баяр наадмын хурдан азарга барианд орлоо. 204 алтан туурт тоосоо өргөснөөс  Ажнайн Д.Бат-Эрдэнийн улс халзан улсынхаа их баяр наадамд гурав дараалан түрүүлж нэгэн хосгүй амжилтыг давтаж байна. Хэдэн жилийн өмнө алдарт Амгалан төрийн ажнай шарга ийм амжилтыг үзүүлж байсан билээ. Уншигч та бүхэндээ эхний 10-д давхисан хурдан азаргануудыг танилцуулья.

1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан. Халзан азарга Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ААУяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу. Анх сумынхаа наадамд түрүүлсэн халзан азарга 2011 оны Сүхбаатар аймгийн баруун бүсийн “Мөнххаан 2011” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, давхар уяагаар Тал булагийн уурхайн ойд айрагдсан бол зун нь АХ-ын яруу алдарт 90 жилийн ойд түрүүлж, түмэн эх болсон. Дундговь аймгийн 70 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд түрүүлээд Дүнжингаравт айргийн таваар хурдалсан бол АХ-ын 91 жилийн ойд дахин түрүүлж Даян түмэн эх болсон.

2. Төв аймгийн Бүрэн сумын харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар. Өнгөрсөн жил төрийн наадамд дөрөв дээр явж байгаад хадуурч 12-т хурдалсан энэ азарга Сүхбаатарын Рэгзэнгийн Будын унаган адуу. Төв аймгийн Сашкагийн Эрдэнэбат уясан.

3.Дундговь аймгийн Дэ­рэн сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн. Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд аман хүзүүдэж, Дундговийн бүсийн их даншигт хүүхэдгүй түрүүлж, Есөнзүйлийн даншиг наадамд аман хүзүүдсэн.

4. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд. Өнгөрсөн жил төвийн бүсийн даншиг наадамд айрагдсан. Тамирын хурдын уралдаанд айрагдаж байсан.

5. Өвөрxангай аймгийн Өлзийт сумын уяач Д.Сугарын xул. МУ-ын тод манлай уяач Д.Онон уясан. Өнгөрсөн жил улсын их баяр наадамд айрагдаж, төвийн бүсэд түрүүлсэн

6. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Мягмарсамбуугийн Батсамбуугийн хүрэн

7. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Мөрнэрэнгийн Энхсайханы халтар.

8. Ховд аймгийн Буянт сумын харьяат Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан

9. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат АА  уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун соёолон. 2011 онд хоёр аймгийн бүсийн уралдаанд айрагдаж, 2012 онд Сүхбаатар аймгийн ой, бүсийн уралдаанд айрагдаж, энэ жил Дүнжингаравын хурдад айрагдсан.

10. Ховд аймгийн Мөст сумын уугуул Унаган хурд галын МУАУ Буднямын Буяннэмэхийн хүрэн.

Эх сурвалж: HIIMORI.mn О.НАБА

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …