Хүчний командлагчийн орлогч манай энхийг сахиулагч нартай уулзжээ

11900072_1597752953819784_2478893079770513044_nБНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн зорьсон газраа очоод удаагүй байна. Энэ ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Баатар үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд саяхан БНӨСУ-дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагчийн орлогч, хошууч генерал Ян Чао Инг, Хойд секторын командлагч бригадын генерал Д.Баярсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид Юнити мужийн Бентью хотноо айлчилж, тус мужид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хэрхэн хэрэгжиж буйтай танилцсан байна. Хошууч генерал Ян Чао Инг тус муж дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны удирдлага, Монгол болон Гана улсын цэргийн багийн удирдлагуудтай тус тус уулзаж, хоёр улсын батальоны үйл ажиллагаатай танилцжээ. Мөн орон гэрээсээ дайжсан иргэдийн байрлалтай танилцаж, харуулын цэгүүдээр зочилон, зарим энхийг сахиулагчидтай уулзан тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон байна.
Хошууч генерал Ян Чао Инг айлчлалын үеэр “Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг НҮБ өндрөөр үнэлдэгийг мэднэ. Миний хувьд ч гэсэн монгол цэргүүдтэй уулзаад сэтгэл хангалуун байна. Танай улсын V ээлжийн цэргийн баг үүргээ хүлээж аваад удаагүй хэдий ч үйл ажиллагаа нь маш сайн жигдрэснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн тэмдэглэн хэлжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …