АНУ-ын холбогдох байгууллагатай харилцаагаа өргөжүүлнэ

11885006_874577845966561_8102980359915833216_oБээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Фипипп Шуль тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015.08.26-ны өдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Цаашид АНУ-ын хорио цээр, хяналтын байгууллагуудтай харилцаа тогтоох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр АНУ-д улсын байцаагч нарыг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийг АНУ-ын ижил төрлийн лабораторитой байнгын хамтын ажиллагаатай болгох, малын халдварт өвчинтэй тэмцэх хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисийн үлдэгдлийг хянах хөтөлбөр боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …