Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ лесбиян,гей, бисексуал, трансжендер хүмүүсийн талаар нийгэмд зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой ажээ.
Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний нээлт маргааш Чингисийн талбайд болох юм байна.Энэ үеэр урлаг попынхон оролцож, бэлгийн чиг баримжаа, хүн бүрийн эрх тэгш байдлын төлөө дуу хоолойгоо хүргэх аж. Арга хэмжээнд Ази Номхон Далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдууд, Гадаадын болон Монголын парламентын төлөөлөгчид оролцох юм байна.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь “ЛГБТ” хүмүүсийн “хүний эрх” зөрчигдсөөр байгааг зогсооход бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулахад чиглэгдэх ажээ. Өнөөдөр Чингисийн талбайд энэхүү үйл ажиллагааны нээлт болно.