Женнифер Лоуренс Dior-оос 15 сая доллар авна

20150828124811Америкийн жүжигчин Женнифер Лоуренсын оролцсон  “Dior Addict Lipstick” уруулын будагны реклам энэ сарын 31-нээс цацагдаж эхлэх аж. Үүнтэй зэрэгцэн Dior-ийн шинэ уруулын будаг худалдаанд гарна гэж тус компани өөрийн Instagramхуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Addict Lipstick” 44 төрлийн өнгө багтаж байгаа гэнэ.

Жүжигчин бүсгүй 2014 онд Dior-той хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээний үнийн дүн 15 сая доллар. Энэхүү гэрээнийхээ хүрээнд 2015 оны хавар зуны улирлын загварыг танилцуулахад “Be Dior” цүнхний рекламдсан байна.

Лоуренс “Өлсгөлөн тулаан”, “Икс хүмүүс” зэрэг олон кинонд шилдэг дүр бүтээсэн жүжигчин. Тэрээр хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг. Forbes сэтгүүл наймдугаар сарын дугаартаа  хамгийн их орлого олдог жүжигчдийн рейтингийг гаргасан. Эмэгтэй жүжигчдийг  52 сая долларын орлоготойгоор Женнифер Лоуренс тэргүүлсэн билээ.

эх сурвалж: agshin.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …