Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салаа олон улсын хээрийн сургуульд амжилттай оролцов

11917676_1598952590366487_4507988171101587977_nМалайз Улсад явагдсан “Capstone Keris Aman 2015” НҮБ-ын энхийг сахиулах олон улсын хээрийн сургууль 14 хоногийн хугацаатай болж өнгөрлөө. Тус сургуульд 29 орны 1000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Салааны захирагчаар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч О.Пүрэвсүрэн ажилласан байна. Энэхүү хээрийн сургуульд манай улс 2002 оноос эхлэн оролцсон бөгөөд анхны салаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас оролцжээ. Анхны салааг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ахлах дэслэгч цолтой байхдаа командлан оролцсон байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …