ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ДАШТ-д оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа

9X1A0184-1066x400ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, Монгол Улс болон Онцгой байдлын албаны нэр хүндээ өндөрт өргөж, тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсээд Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны тугийг тус холбооны удирдлага тамирчдад гардуулсан юм.
Шигшээ багийн тамирчид маргааш ОХУ-ыг зорино.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …