Осолдсон приус хулгайнх биш, машин ачигчид ч “гээгээгүй”

78452Өчигдөр өглөө 06:40 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн талбайн урд замд приус 11 маркын 59-09 УНК улсын дугаартай автомашин хажуугаараа унаж осолдсон зураг сошиал сувгаар тарав. Энэ осол хэргийг шалгаж эхэлж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байсан юм. Гэвч албан бус эх сурвалжийн өгсөн хэд хэдэн таамаг мэдээлэл сошиал сувгаар хурдацтай тархав.

Тухайлбал уг осолдсон машин хулгайд алдагдсан машин бөгөөд хулгайлсан машинаа унаж явсан жолооч зугатаж яваад осол гаргажээ гэх мэдээлэл байв. Мөн ачигч компанийн машин нэгдүгээр эгнээнд зогсож, хөдөлгөөнд саад учруулсан машиныг ачиж яваад унагаагаад зугтсан хэмээцгээж байв.

ПРИУС МАРКЫН АВТОМАШИН ВОЛЬКСВАГЕНТАЙ МӨРГӨЛДЖЭЭ-

Энэ мэт олон янзын мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байсан тул бид Замын цагдаагийн эх сурвалжаас албан ёсны тайлбар хийхийг хүссэн юм. Ингээд Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Одбаяраас дараах тайлбарыг авлаа.

-Өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ослын талаар бодит мэдээлэл өгөөч. Хулгайн машин байсан, ачигч машин ачиж яваад унагаасан гэх мэдээллүүд гараад байна?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Блюскай зочид буудлын арын замд Тоёото Приус маркийн авто машинВольксвагенмаркийн авто машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Хулгайн машин, ачиж явсан машин гэх мэт мэдээлэл худлаа.

Тухайн үед “Тоёота Приус 11” маркийн автомашин эсрэг урсгал сөрж, өмнөөс нь ирж явсан автомашиныг шүргээд, өөрөө замын хашлага мөргөж унасан гэх мэдээлэл бас байна. Үнэн үү?

-Ослын шалтгааныг тогтоохоор Замын цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна. Одоогоор яг тодорхой болоогүй байгаа тул үнэн гэж хэлж болохгүй. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

-Жолоочийнх нь биеийн байдал гайгүй юу?

-Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Жолооч нь бага зэргийн гэмтэл авсан. 25,3 метр замын хайс, хашлага эвдэрсэн.

Б.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …