НАМЭХ-ны баруун 5 аймгийн эмэгтэйчүүд “ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА” уриан дор нэгдлээ

11933609_882457168505881_635330711_nМонгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж Намынхаа “Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд НАМЭХ-ны Баруун бүсийн Удирдах ажилтны зөвлөгөөн Ховд аймагт болж баруун 5 аймгийн 250 гаруй эмэгтэй нийгэмд хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг уриаллаа.

Иргэд, гэр бүлийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага, улс орны эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал, хямралыг эмэгтэйчүүд нэгдэж хамтын хүч, сэтгэлээр даван гарч хөгжлийн буухиа, түүчээ болох боломжтой гэж тэд үзэж байна.

11940220_882456248505973_1887027308_n

Баруун 5 аймгийн эмэгтэйчүүд НАМЭХ-ноос 2014-2015 онуудад Монгол Улсын нийт 21 аймаг, 9 дүүргийн 15,000 /Арван таван мянга/ эмэгтэйн төлөөллийг оролцуулсан “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааг хэлэлцсэн бөгөөд судалгаанаас гарсан дүгнэлтэд сэтгэл дундуур байгаа аж. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн асуудал болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба шийдвэр гаргах түвшинд тэдний үүрэг, манлайллыг бодитой дээшлүүлэхэд хууль эрхзүйн болоод бусад дэмжлэгийг үзүүлж ажиллах нь зүйтэйг эмэгтэйчүүд онцоллоо.

НАМЭХ хамтын хүчээр Монгол өрх гэр бүлийн амжиргааг дээшлүүлэх, баталгаатай ажлын байртай болгох, эрүүл мэнд, боловсролоо дээшлүүлэхэд илүү нухацтай хандаж, хөгжлийн гарцын талаар ярилцаж буй нь цаг үеэ олсон чухал ажил болж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ХЭҮК: Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал, …