Hotel Transylvania 2 хүүхэлдэйн киноны Мавист Селена Комез дуу оруулжээ

rs_560x401-150831175803-1024-hotel-transylvania-2-selena-andyТаван одтой Мангасуудын зочид буудалд хүн ирсэнээр эхний анги маш сонирхолтойгоор өрнөдөг. Мэдээж та бүхэн үзсэн байх. Тэрхүү сонирхолтой хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги саяхан дэлхий даяар нээлтээ хийсэн билээ. Үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байсан хүүхэлдэйн кино гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм. Харин энэхүү хүүхэлдэйн киноны гол дүр болох Дракуллагийн охин Мависын дууг дуучин, жүжигчин Селена Комез оруулсан байна. Түүний хувьд хүүхэлдэйн кинонд дуу оруулах маш сонирхолтой байсан гэсэн ба Марвис маш хөгжилтэй, эрч хүчтэй охин хэмээн тодотгосон байна. Хүүхэлдэйн кино Мавис Жонатан хоёр гэрлэж хүүхэдтэй болох ба Дракула өвөө болсоноор үйл явдал хөгжилтэй сонирхолтой болж өрнөх болно.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …