Жолоочийг Дэлхийн улс орнуудад хэдээр торгодог вэ

e62fcb650193a6bfbigХөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, явган зорчигчийг өнөөдрөөс  эхлээд нэлээд өндрөөр торгож, хариуцлага тооцох нь. Харин дэлхийн улс орнуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг хэрхэн, хэдээр торгодог вэ. Харьцуулаад үз. Мэдээж тухайн улс орнуудын  хүн амын амьжиргааны түвшин өөр, өөр үүнтэйгээ уялдаад торгуулийн нь хэмжээ өөр байгаа. Английн  2500 фунт стерлинг гэдэг манайд бол бараг найман сая төгрөг болж, нэг хоёр жилийн цалинтай тэнцэх бол Их Британидаа бол хагас сарын цалин байх жишээтэй. Энэ бүхнийг тооцож уншина уу.
Ер нь  дэлхий дахин улам даяаршиж гадаад орнуудад машинтайгаа зорчих хүний тоо нэмэгдэж байгаа үед тухайн улс орныхоо замны хөдөлгөөний дүрмийг мэдэж байхад юу нь илүүдэх гэж.
Франц.

60 км/цагаас илүү хурд хэтрүүлсэн тохиолдолд 1500 евро. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьсан бол 0,5 дромилиэс илүү согтуу бол 135, 0,8-аас илүү бол 4500 еврогоор торгож автомашин жолоодох эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасна. Машин байрлуулах журам зөрчвөл 10 евро. Аюулгүйн бүс хэрэглээгүй бол 135 евро. Гэрлэн дохио зөрчвөл 90 евро.
Япон.

Хурд хэтрүүлбэл 800 ам.доллар. Согтуугаар машин жолоодсон бол 0,5 промилиэс илүү бол 8700 доллар. Энд согтуу жолоочийг төдийгүй, хамт яваа зорчигчийг бас шийтгэнэ. Согтуугаар машин барьсан тохиолдолд осол гаргасан бол хамгийн өндөр торгууль нь 2,5 сая ам.доллар. Машин байрлуулах журам зөрчсөн бол 835, аюулгүйн бүс хэрэглээгүй тохолдолд 450, гэрлэн дохио зөрчвөл 417 ам.доллараар торгоно.
Хятад

Хятадад торгуулийг онооны тогтолцоогоор өгнө. Жилд 12 оноо өгч, энэ оноо дуусвал машин жолоодох эрхийг гурван сараар хасна.
Хурд хэтрүүлсэн тохиолдолд 2000 юань. Согтуугаар машин баривал, согтуурлын хэмжээ 0,5 промилиэс илүү бол 500-2000 юаниар торгож 15 хоног хорьж, машин жолоодох эрхийг нь 3-6 сараар хасна. Согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж хүний амь хөнөөсөн тохиолдолд цаазаар авна. Машин зогсоолд тавих журам зөрчвөл 100 юань, аюулгүйн бүс хэрэглээгүй бол 50, гэрлэн дохио зөрчвөл 200 юаниар торгож зургаан оноо хасна.
Их Британи
Хурд хэтрүүлсэн тохолдолд 1000 фунт стерлинг, хурдын зам дээр 2500 фунт. 0,8 промилиэс илүү согтуу үедээ машин баривал 3000 фунт стерлинг. Машин байрлуулах дүрэм зөрчвөл 40, аюулгүйн бүс хэрэглээгүй бол 500 хүртэл, гэрлэн дохио зөрчвөл 1800 фунт стерлингээр торгоно.
Герман
Хурд хэтрүүлбэл 400-800 евро. 0,5 пролмилиэс илүү согтууралтай бол 500 евро. Согтуурлын хэмжээ нь 1,6 промилиэс илүү гарсан буюу, энэ үйлдлээ давтсан бол 3000 евро, машин байрлуулах дүрэм зөрчсөн бол 10-25 евро, аюулгүйн бүс хэрэглээгүй бол 30, гэрлэн дохио зөрчвөл 90,360 еврогоор торгодог байна.
АНУ
Хурд хэтрүүлбэл 500 доллараар торгоно. 0,8 промилиэс илүү согтуу үедээ машин жолоодсон бол 390-1000 доллараар торгож машин жолоодох эрхийг нь хасна. Машин зогсоолд тавих дүрэм зөрчвөл 35, аюулгүйн бүс хэрэглээгүй тохиолдолд 50, гэрлэн дохио зөрчвөл 50 доллараар торгоно.
Финлянд

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүний жилийн орлогоос шалтгаалан торгуулийн хэмжээ нь өөр өөр.
Хурд хэтрүүлсэн тохиолдолд 115 евро. Дүрэм зөрчигчийн орлогоос шалтгаалаад хамгийн өндөр торгууль нь 170 мянган евро. Согтуугаар маүин жолоодсон бол 0,5 промиль бол 90, 1,2 промилиэс илүү бол 360 евро, дүрэм зөрчигчийн сарын орлогоос шалтгаалан өөрөөр. Мөн жолоодох эрхийг хасч болно. Зогсоолд тавих дүрэм зөрчсөн бол 10-40, аюулгүйн бүс хэрэглээгүй бол 35, гэрлэн дохио зөрчвөл орлогоос шатгаалаад 64 еврогоос эхлэн торгоно.
Итали
Хурд хэтрүүлбэл 779-3119 еврогоор торгоно. 0,5 промилиэс илүүгээр согтуурсан үедээ машин баривал 500-5000, 0,8 промилиэс илүү бол 1500-6000 еврогоор торгож машин жолоодох эрхийг нь 1-2 жилээр хасна. Зогсоолд тавих дүрэм зөрчвөл 19-75, аюулгүйн бүс хэрэглээгүй тохиолдолд 75-300, гэрлэн дохио зөрчвөл 150-599 еврогоор торгоно.
Канад
Хурд хэтрүүлбэл 10 мянга хүртэл доллараар торгоно. 0,8 промилиэс илүү согтуу үедээ машин жолоодвол 600 доллар. Зогсоолд тавих дүрэм зөрчвөл 100, аюулгүйн бүс хэрэглээгүй бол 1000 хүртэл доллар. Гэрлэн дохио зөрчвөл 144 доллараар торгодог байна.
Польш
Хурд хэтрүүлбэл 50-500 злот, гүйцэж түрүүлэх дүрэм зөрчвөл 250 злот, гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөлгүй буруу зогссон бол 350 злот, хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утасаар ярьсан бол 200 злот, аюулгүйн бүс хэрэглээгүй тохиолдолд 100 злотоор / 30 орчим ам.доллар/ торгоно. Зорчигч нь аюулгүйн бүс хэрэглээгүй бол жолоочийг шийтгэнэ. Хүүхэд авч явахдаа зориулалтын суудал ашиглаагүй бол 150 злот буюу 50 доллараар торгоно. Зориулалтын бус газар машинаа тавьсан бол 500 злотоор торгоно.
Чех
Согтуугаар машин жолоодвол 880 евро, зогсоолгүй газар зогсох юм уу, замын голын цагаан шугам давбал 53 евро, машин барьж явахдаа гар утасаар яривал 1500-2500 кроноор торгоно.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …