АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

11992535_848480675249010_1010997255_nИрэх 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл өнөөдөр (есдүгээр сарын 2) найм дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хөтөлбөр, уулзалтыг зохион байгуулахад гадаадаас үзүүлэх зээл тусламж, уулзалтын ерөнхий төсөв гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцлээ.

Уулзалт ирэх 2016 оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо болно. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын арга хэмжээний хүрээнд нээлтийн болон салбар хуралдаан, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг олон үйл явдал өрнөнө.

Хэлэлцсэн асуудлуудыг дахин нягталж боловсруулан ойрын хугацаанд Үндэсний Зөвлөлөөр дахин хэлэлцүүлэхийг Үндэсний Зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …